Африкийн баруун хэсэгт Гвинеи-Биссаугийн эрэг ойролцоо усан онгоц сүйрэн, 22 хүн амь үрэгдэн, 69 хүн сураггүй алга болжээ. Тус хөлөг дээр явсан 97 хүнээс 6 хүн л аврагдаж чадсан аж.
Уг золгүй явдлын гол шалтгаан нь хөлөг онгоцны даац хэтэрсэн, хүчтэй давалгаа таарсан зэрэг болжээ. Усан онгоц Боломын арлаас Биссау боомтыг чиглэн Атлантын далайд явж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )