Зэрлэг балмад хүчирхийллийн золиос болсон 23 настай оюутан бүсгүйн цогцсыг Сингапураас Энэтхэгт авчирчээ. Тэрээр Сингапурт эмчлүүлэн, гурван удаа мэс засал хийлгэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Бүсгүйн цогцсыг Нью-Дели хотын нисэх буудал дээр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх угтжээ.
Онгоц өнөө өглөө эрт Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр газардсан ба бүсгүйн цогцсыг арав гаруй машинаар дагалдуулан авч явсан байна.
Энэтхэгийн цагдаагийнхан уг хэрэгт оролцсон зургаан этгээдийг баривчлан, гэмт хэрэг гарсан районы таван цагдааг ажлаас халжээ.
Хүчирхийлэгчдийн шүүх хурал нэгдүгээр сарын 3-нд болох ба тэд цаазын ял авах магадлалтай байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )