Ту-204 онгоцны бас нэг үйлчлэгч нас барав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 30

Өчигдөр “Внуково” нисэх буудлын ойролцоо сүйрсэн Ту-204 онгоцны амь үрэгдэгсдийн тоо нэгээр нэмэгдэж 5 болжээ. Ослын дараа хүндээр гэмтэн эмнэлэгт эмчлүүлж байсан онгоцны үйлчлэгч Татьяна Пенкина нас барлаа хэмээн Red Wings нисэх компанийн Твиттер хуудсанд мэдээлжээ.

Red Wings компанийн эзэн Александр Лебедев амь үрэгдэгсэд болон гэмтэгсдийн гэр бүлийнхэнд материаллаг тусламж үзүүлнэ гэдгээ амласан байна.

Онгоцны сүйрлээр нисэх багийн командлагч Шмелев Геннадий, хоёрдугаар нисгэгч Асташенков Евгений, хөлгийн инженер Фисенько Игорь, онгоцны үйлчлэгч Евгения Жигалина, Татьяна Пенкина нар амь үрэгджээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top