2-3 настай хүүхдүүдийн тархийг хуулбарлан бичиж, шинжилсний үндсэн дээр эхийн хайр хүүхдийн тархины хөгжилд ихээхэн нөлөөлдгийг тогтоосон байна.
Зургуудыг хооронд нь харьцуулах үед зарим хүүхдийн тархины хэмжээ бусдаас том байсан аж. Судлаачдын үзэж буйгаар, энэхүү ялгаа нь эхийн хайртай холбоотой гэнэ. Харьцангуй том, гүйцэд хөгжилтэй тархитай хүүхдүүдийн ээж нь тэдэнд хамаагүй илүү анхаарал тавьдаг байсан ба харин жижиг тархитай хүүхдүүдийн ээж тэднийг төдийлөн хайхардаггүй байсан аж.
Судалгааны дүгнэлтээс харахад, хайр дутуу амссан хүүхдүүдийн тархины суурь үүргүүдийн зарим нь дутуу хөгждөг нь ажиглагдсан байна. Анхаарал халамж дутагдсанаас тэдний нийгэмтэй зохицон амьдрах чадварт сөргөөр нөлөөлдөг аж. Ийм төрлийн хүүхдүүд хар тамхинд донтох, ажилгүйдэлд өртөх, гэмт хэрэгт холбогдох өндөр магадлалтай байдаг гэжээ.
Лос-Анжелесийн профессор Алан Шорын өгүүлснээр, хүүхдийг төрсний эхний хоёр жилд зохих анхаарал тавин, эрүүл мэндэд нь хариуцлагатай хандахгүй бол түүний суурь хөгжилд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )