Иракийн жагсагчид тус улсын шадар сайд Салеха аль-Мутлак руу дайрлаа хэмээн “Интерфакс” мэдээлжээ. Ням гаригт тус орны баруун зүгт орших Анбар мужид болсон засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал дээр шадар сайд үг хэлсэн аж.
Түүнийг үг хэлээд эхлэнгүүт жагсагчид түүн рүү чулуу, лонх, гутал гээд гарт тааралдсан зүйлээрээ шидсэн байна. Тэд хамгаалалтыг дайрч орон, шадар сайдын хувцсыг урж, нүүр рүү нь цохижээ.
Сайдыг уг газраас машинд суулган авч явж холдуулсан байна. Энэхүү эмх замбараагүй байдлын үеэр хоёр хүн шархадсан аж. Шадар сайдын хувьд гэмтэл нь төдийлөн хүнд бус байсан ба тэр даруй Багдад руугаа буцжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )