Нэгдсэн вант улсын оршин суугчдын тал хувь нь Зул сарын бэлгээ “өр үүсгэн” худалдаж авчээ. Тэд энэ баярт зориулж дундажаар 340 фунт стерлинг буюу 550 орчим ам доллар зарцуулсан аж.
Баярын өдрүүдэд хийгдсэн худалдан авалтуудын 46% нь зээлийн картаар, эсвэл банкнаас зээлээр авсан бэлэн мөнгөөр хийгдсэн байна. Түүнчлэн Будант Альбионы оршин суугчдын гуравны нэг буюу 36% нь Зул сарын бэлэг, оройн хоолондоо зориулж хадгаламжийн мөнгөнөөсөө зарлагадахад хүрчээ. Үүнтэй уялдан, британичуудын 54% нь ирэх оны Зул сарын баяраар зарлагаа багасгахыг хүсч байгаа аж.
“Бидний олонхи нь энэ баярын үеэр ойр дотныхон, хамаатан саднууддаа бэлэг авахдаа гар татахгүйг хичээдэг. Гэвч энэ жил ихэнх нь зээлээр энэ асуудлаа зохицууллаа. Энэ нь манай улсын эдийн засаг ямархуу хүнд нөхцөлтэй байгаагийн бас нэг нотолгоо” хэмээн хэрэглэгчдийн Which? Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ричард Ллойд өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )