Энэхүү баярын өмнөхөн Европ жуулчдын хөлд дарагдаж байна. Сая орчим хүн Австрийн нийслэл Венад шинэ оноо угтах аж. Тэнд нийтийн зугаалга болж, хотын төв амттан, салют, дуу бүжгээр бялхана.
Бразилийн Рио-де-Жанейро мөн зочдоо угтан авч байна. Копакабаны наран шарлага дээр нэмэх 30 хэм халуун бөгөөд 4 км үргэлжилдэг наран шарлагын эргийн дагуу концертын талбай засчээ. Хотын удирдлагууд тэнд гайхамшигтай салют бүхий гэрлэн шоу болно хэмээн амлаж байна.
Нью-Йоркийн баярын арга хэмжээг зохион байгуулагчид Таймс-сквер дээр ерөнхий бэлтгэлээ хангажээ. Өнөөдөр яг он солигдох мөчид тэнд чихрэн бороо орно. Баярын өмнө хүмүүс хүслээ бичин тусгай ханан дээр үлдээсэн ба түүнээс баярын чихэр бэлдсэн аж.
“Бид бүх зүйлээ хэвийн явагдах талаар нарийвчлан шалгаж байна. Бараг нэг тонн орчим чихэр Таймс-сквер дээр зугаалж яваа хүмүүсийн дээр асгарна. Бродвей болон долоодугаар авеньюг огтолсон долоон цэгийг бид сонгож аваад байна. Энэхүү шидэт мөч он солигдох алтан хоромд болно” хэмээн зохион байгуулагч компанийн төлөөлөгч Жеффри Стросс өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )