Барак Обамагийн захиргаа, Конгресс дахь бүгд найрамдахчуудын сөрөг хүчнийхний хооронд америкийн эдийн засгийг уналтаас аврах төсөв, татварын талаар харилцан тохиролцоонд хүрчээ.
Ардчилсан намаас мэдээлж буйгаар, хэлцлийн нэг нөхцөл нь жилийн 400 мянгаас-450 мянган долларын орлоготой чинээлэг америкчуудын татварын хөнгөлөлтийн хугацааг сунгах эсэхийг ахин авч үзэх явдал байв. Мөн төсвийн зардлыг хорогдуулах шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг хоёр сараар хойшлуулан харзнахаар талууд тохирчээ.
Хэлэлцээрийн зарим зүйлстэй консерватив бүгд найрамдахчууд болон ардчилагчдын либерал жигүүрийн төлөөлөл санал нийлэхгүй байсан тул харилцан тохиролцооны уур амьсгал нэлээн ширүүн зөрчилтэй байдлаар орой болтол удаан үргэлжилсэн байна. Тэдэнтэй ярилцахаар дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Конгресст очсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )