Шинэ оны анхны газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 01


2013 оны анхны өдөр Курилын арлууд дээр 5,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Түлхэлтийн гол хүч нь Уруп, Симушир арлуудыг тусгаарладаг Буссолийн буланд тохиолдсон ба голомт нь гүндээ 50 км байлаа хэмээн Оросын шинжлэх ухааны академийн Геофизикийн алба мэдээлжээ.

Итуруп арал дээр оршдог газар хөдлөлийн станцын тогтоосноор, газар хөдлөлтийн гол хүч Курильск хотоос зүүн хойд зүгт 220 км зайд таарсан аж. Курильск хотод газар хөдлөлийн доргилт тодорхой мэдрэгдээгүй ба цунамийн аюулын талаар дохио өгөгдөөгүй байна.

Курилын арлууд дээрх энэхүү газар хөдлөлт нь 2013 оны оросын анхны газар хөдлөлт боллоо.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top