Эрчүүдийн алдартай сэтгүүл Playboy-г үндэслэгч, 86 настай Хью Хефнер ахин гэрлэжээ. Түүний гурав дахь эхнэр нь 60 насаар дүү, фотомодель Кристалл Харрис аж.
Тэдний хуримын ёслол арванхоёрдугаар сарын 31-нд зөвхөн ойр дотныхон, найз нөхдийн хүрээнд болсон байна.
Хефнер, Харрис нарын хуримын ёслол бүр 2011 оны зургаадугаар сард болох байсан боловч гэрлэхээсээ тав хоногийн өмнө сүйт бүсгүй нь Хефнерийг хаячихсан аж. “Хурим болохгүй. Кристалл өөр хүнд зүрх сэтгэлээ өгсөн" хэмээн тухайн үед Хефнер бичиж байжээ.
Гэвч хэсэг хугацааны дараа хосууд буцаж эвлэрсэн аж. 12 сарын 4-ний өдөр Хефнер, Харрис нар гэрлэх зөвшөөрлөө авчээ.
Өмнө нь Хефнер Кимберли Конрадтай гэр бүл байгаад 2010 онд салсан ба анхны гэрлэлт нь бүр 1959 онд цуцлагдаж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )