Энэтхэгийн Ассам мужид нэгэн цайны тариалангийн ажилчид хүн идсэн хэрэгт буруутгагдаж байна. Цагдаагийнхны баталж буйгаар, эсэргүүцлийн үймээн дэгдээсэн ажилчид өөрсдийн ажил олгогчоо амийг нь бүрэлгэн, дараа нь идэцгээсэн аж.
Тэд эхлээд цайны тариаланг бүслэн галдаж, эзнээ эхнэртэй нь хамт хөнөөсөн байна. Мөрдөн шалгалтын явцад ажил олгогчоо идэхэд дор хаяж таван хүн оролцсон нь тодорчээ.
Эсэргүүцлийн гол шалтгаан нь тэднийг байрнаас хөөж, зарим нөхдийг нь цагдаад баривчлуулсан явдал байсан аж.
Ассам мужид энэтхэг цайны үйлдвэрлэлийн бараг тал хувь нь байдаг ба тэнд ажиллагсдын амьдралын нөхцөл маш хүнд: эрхээ хамгаалах талаар бараг ойлголт үгүй, аймшгийн нөхцөлд амьдран, эмнэлгийн ямар ч даатгалд хамрагддаггүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )