Казахстаны Караганд мужийн нэгэн оршин суугч шоронд ял эдэлж буй найздаа хар тамхи дамжуулахыг оролдон өвөрмөц арга хэрэглэжээ.
Тэрээр үүндээ энгийн дотуур өмдийг ашигласан байна. Героиноо усанд уусган, хоёр хос дотуур өмдөнд шингээн хатаагаад, найздаа дамжуулахыг оролджээ. Гэвч хянагч ямар нэгэн байдлаар сэжиглэн, бүтэлгүйтсэн аж.
Хураагдсан дотуур өмдийг нарийвчлан шинжлүүлэхээр илгээсэн ба уг этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )