Брэд Питт өөрийн хайрт Анжелина Жолигийн ёс зүйн хэв маягтай холбоотой асуудлуудад ихээхэн санаа тавьдаг аж.
Тэрээр олон жилийн өмнө Анжелина гол дүрд нь оролцсон эротик видео бичлэгийг олсон бүлэг нөхдийг удаан хүсэн хүлээсэн хуримынхаа өмнө зохицуулах хэрэгтэй болжээ. Үүний тулд 10 сая доллар зарлагадахад бэлэн байна хэмээн Life News мэдээлсэн байна.
Одоо зургаан хүүхдийн ээж болсон сайхан бүсгүй Жоли тэртээ 1999 онд, нэгэн шуугиант үдэшлэгийн үеэр энэхүү бичлэгт оролцсоныг мөрдөгчид тогтоожээ.
Мөн энэ видео бичлэгтэй хамт Анжелинагийн ёс бус баахан зургийг авсан нь тодорхой болсон байна. Иймээс Брэд эдгээр “онцгүй” материалуудыг нийтийн хүртээл болгохгүйн төлөө боломжтой бүгдийг хийхэд бэлэн байгаа хэмээн ойрын эх сурвалжаас мэдээлжээ.
НҮБ-ын сайн санааны элч төлөөлөгч болж, буяны үйлст идэвхтэй оролцож байгаа Жолигийн шинэ хэв маягийг 49 настай жүжигчин нөхөр нь маш ихээр дэмждэг аж.
“Брэд бичлэг болон фото зургуудыг 10 сая доллараар худалдаж авна. Түүний гол зорилго бол хүүхдүүдээ элдэв сөрөг мэдээллээс хамгаалах явдал” хэмээн түүний ойр дотныхон ярьжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )