Кот-Дивуарын шинэ жилийн бужигнааныг НҮБ мөрдөж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Абижан хотод шинэ жилийн үеэр үүсэн, 61 хүний амь насыг авч одсон эмх замбараагүй шахцалдааныг мөрдөн шалгах ажиллагаанд НҮБын зүгээс Кот-Дивуарын эрх баригчдад туслахаар болжээ.

Хохирогчдод яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эмнэлгийн болон бусад ложистик хэрэгслүүдийг НҮБ-ын зүгээс засгийн газрын мэдэлд өгөн, мөрдөн шалгах ажиллагааны оператив багийг гаргасан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Кот-Дивуарын засгийн газар болон нийт ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Лхагва гаригт Кот-Дивуарын Ерөнхийлөгч Алассан Уаттара Абижаны цэнгэлдэх хүрээлэнд шинэ жилийн шөнө үүссэн эмх замбараагүй шахцалдаанд олон хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан улс оронд гурав хоногийн гашуудал зарласан билээ.  

 Тэр орой 2010-2011 оны хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын дараа баруун африкийн энэхүү орны сэргэн мандлыг бэлэгдсэн асар том гэрлэн буудлагыг сонирхохоор спортын цэнгэлдэх хүрээлэнд гурван мянган үзэгчид цугларсан байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top