Австралийн өмнө зүгт шинэ жилээр хэт халуун байв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Ногоон тивийн өмнө зүгт хэт хуурай, халуун уур амьсгал ноёрхож байна. Австралийн цаг уурын үндэсний товчооноос мэдээлснээр, Мельбурн болон Виктория мужийн бусад хүн ам ихтэй суурингуудад ойрын өдрүүдэд халуун хэмжигчийн заалт нэмэх 40 хэмийг давахаар байна.

Ирэх долоо хоногт хамгийн халуун, хуурай байсан 1972 оны амжилтыг эвдэх магадлалтай байна. Цаг уурчдын үзэж буйгаар, энэ халуун нэгдүгээр сарын дундуур Антарктикаас өмнө зүгийн сэрүүн салхи ирэхээр арай гайгүй болох аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top