НҮБ-ын энхийг сахиулагчид олзноос суллагдав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хоёр албан хаагч 136 хоногийн олзноос суллагдсан байна. Дайчид тэднийг 2012 оны наймдугаар сарын 20-нд Иорданаас хулгайлж барьцаалжээ. Энхийг сахиулагчид тухайн үед Судан, Өмнөд Суданы маргаантай мужийн Кабкабия хотод эргүүлд гарч байсан аж.

Эдгээр энхийг сахиулагчдын олзонд байсан хугацаа “цэнхэр дуулгатны” түүхэнд хамгийн уртад тооцогдож байна. Тэднээс өмнө хоёр олзлогдогч 2009 онд 107 хонож байжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун олзныхныг суллагдсанд баяр хүргэн, энэ үйлсэд хүчин зүтгэсэн Судан, Иорданы засгийн газруудад талархал илэрхийлсэн байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top