Хулгайлагдсан сэтгүүлчийн гэр бүл интернет сайт нээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Сирийн дайчид France-Presse агентлагийн сурвалжлагч, АНУ-ын иргэн, 39 настай Жеймс Фолиг Тафтаназ хотын районд хулгайлсан байна.

Сэтгүүлчийн гэр бүлийнхэн хэдэн долоо хоног сураг тавьж байгаа боловч хулгайлагчид огт холбоо барихгүй байгаа тул интернетэд тусгай сайт нээн, сэтгүүлчийг суллахыг барьцаалагчдаас хүсчээ.

Дашрамд дурдахад, Сирийн мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоог НҮБ-ээс нийтэлсэн ба хоёр жилийн хугацаанд хамгийн багаар бодоход 60 мянга гаруй хүн амь эрсэдсэн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top