Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд медиа салбарт хийгдсэн шуугиантай арилжааны талаар хэлэлцэж байна.
Арабын Al Jazeera корпораци АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Горын Current-TV телесувгийг худалдан авч байгаа аж. Түүний эх суурь дээр үндэслэн Al Jazeera-Америка хэмээх 24 цагийн мэдээллийн шинэ сувгийг үүсгэн байгуулах юм байна. Түүнийг АНУ-ын нийт оршин суугчдын гуравны хоёр нь үзэх магадлалтай аж.
Нэвтрүүлгийн 60% нь орон нутгийн шинж чанартай байх ба хэрэв уг төсөл амжилтанд хүрвэл энэ зах зээлийн лидерүүд болох Fox News, MSNBC, CNN-тэй өрсөлдөх юм байна.
Энэхүү арилжааны үнийн дүн одоогоор тодорхойгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )