Ренхап агентлаг хойд солонгосын телевизийн нэвтрүүлгийн кадраас үндэслэн Ким Чен Уны эхнэрийг хүүхэд төрүүлсэн хэмээх таамаглал дэвшүүлсэн нь тэр дороо дэлхийгээр таржээ.
Намар хоёр сар орчим хугацаанд Хойд Солонгосын тэргүүн хатагтай олны нүдэнд ил гараагүй ба арванхоёрдугаар сарын дундуур хадам эцгийнхээ нас барсны нэг жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохдоо харьцангуй томорсон гэдсийг нь мэдэгдүүлэм үндэсний даашинзаа өмссөн байсан аж. Харин шинэ жилийн үеэр албан ёсны хүлээн авалт дээр ямар ч жирэмсний шинж тэмдэг мэдэгдэхээргүй бариу хувцас өмссөн байсан нь сэтгүүлчдийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн бололтой.
Мөн хүлээн авалтын үеэр зул сарын алдартай дуу болох When a Child is Born эгшиглэсэн нь Ли Соль Чжуг хүүхэд төрүүлснийг баталж байна хэмээн сэтгүүлчид үзэж байгаа аж.
Энэ нь Хойд Солонгосын залуу удирдагчийн хоёр дахь хүүхэд болох юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )