Францын алдартай жүжигчнийг иргэнээр хүлээн авах шийдвэрт Владимир Путин гарын үсэг зуржээ. Өнөөдөр Кремлийн сайтад “Оросын холбооны улсын Үндсэн хуулийн 89-ийн “а”-д зааснаар 1948 онд Францад төрсөн Депардье Жерар Ксавиег ОХУ-ын иргэнээр хүлээн авах мэдэгдэл гарлаа” хэмээн мэдээлсэн байна.
Шинэ оны өмнөхөн Жерар Депардье Францын эрх баригчидтай, ялангуяа ерөнхий сайдтай татварын талаар хүчтэй маргалдан, францын иргэний үнэмлэхээ өгчихөөд Бельги рүү гарсан билээ.
Тэд баячуудын орлогын 75%-ийг татварт авах бодлого баримталж байгаа нь жүжигчин эрд таалагдаагүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )