Өнгөрөгч онд дэлхий даяар олон чухал үйл явдлууд болсон билээ. Тэдний нэг нь, намар Австрийн иргэн Феликс Баумгартнер 39 км өндрөөс шүхрээр үсэрч дууны хурдыг давсан уналт хийн рекорд тогтоосон явдал юм.
2012 оны аравдугаар сарын 14-нд агаарын бөмбөлөгт бэхэлсэн капсулаар түүнийг Нью-Мексико мужийн нутаг дэвсгэр дээр 39 км өндөрт гарган, давхраа мандлаас шүхрээр чөлөөт уналт хийсэн билээ. Түүнийг шууд эфирээр дамжуулан, 8 сая гаруй хүн үзсэн аж.
Энэ үед дөрвөн рекорд амжилт бүртгэгджээ: шүхрийн хамгийн өндөр үсрэлт, чөлөөт уналтын хамгийн их зай, стратостатын хамгийн өндөр нислэг, чөлөөт уналтын хамгийн өндөр хурд. 1342 км\цаг хурдтай унасан нь дууны хурдыг давсан байна. Энэ маягаар Баумгартнер чөлөөт уналтаар дууны хурдыг давсан анхны хүн болжээ.
Энэхүү нислэг түүний хувьд сүүлийнх хэмээн Баумгартнер өгүүлжээ. Тэрээр эхнэр аван, Швейцарьт суурьших бодолтой байгаа аж. Тэнд уулын аврагчаар ажиллах юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )