Их Британий хунтайж Гаррийг “Согтуу бас өөдгүй амьтан” хэмээн Афганистаны хээрийн цэргийн захирагч Гульбеддин Хекматиар хараажээ. Түүгээр ч зогсохгүй “Ямарч гэм зэмгүй хүмүүсийг хөнөөхөөр Афганистанд ирсэн” хэмээсэн байна. Мөн Их Британийн иргэд цэргийн насны залуусаа Афганистан руу илгээж байгаа нь гарцаагүй үхэх хувь тавилантай болгож байгаа хэмээн Хекматиар хэлжээ. Хекматиар нь Афганистаны лалын намын тэргүүн төдийгүй 1993-1994 он,1996 онд Афганистаны Ерөнхий сайд байсан юм. Хожим нь буюу 2003 онд Хекматиарыг террорист хэмээн зарлаж, НҮБ-ын хар дансанд бичсэн байна.
Ж.Хулан
Сэтгэгдэл ( 0 )