Рогозин Европоос Оросыг чиглэх баячуудын “нүүдлийг” буруутгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Оросын шадар сайд Дмитрий Рогозин Францын жүжигчин Жерар Депардьед оросын иргэншил олгосон тухай мэдээд баян европчуудын ОХУ-д цагаачлах эхлэлийг буруушаасан байна.

“Баруунд манай татварын системийн онцлогийг сайн мэдэхгүй байна. Хэрэв мэдчихвэл Оросыг чиглэн баян европчууд бөөнөөр орж ирэх болно” хэмээн Рогозин өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Дашрамд дурдахад, Депардье сүүлийн саруудад Франсуа Олландын явуулж буй татварын бодлогоос болж эх орноо орхиход хүрсэн цор ганц франц хүн биш аж. Тэндээс мөн, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох бизнесмен Бернар Арно яван, бельгийн иргэншил хүссэн аж.

Алдартай хөгжмийн зохиолч Жан-Мишель Жарр Британи руу явахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэнд Жарр зөвхөн амьдраад зогсохгүй, өөрийн бизнесээ хөгжүүлэх аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top