Японы Fuji Heavy Industries Ltd компани өөрийн үйлдвэрийн Subaru маркийн 643 мянга гаруй машиныг АНУ-аас эргүүлэн татахаар болжээ. Уг автомашины хаалганы гэрэлтүүлгийн систем асуудалтай байгаа нь шаталт үүсгэх магадлалтай хэмээн үзэж энэ арга хэмжээг авч байгаа аж.
2010-2011 оны Legacy, 2009-2012 оны Forester, 2010-2011 оны Outback, 2006-2012 оны Tribeca загварууд эх орондоо буцаж байгаа юм байна. Үйлдвэрлэгчийн зүгээс цахилгаан дамжуулах системийн нэмэлт хамгаалалтыг үнэгүй хийж өгөхөөр болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )