АНУ бусад зургаан оронтой хамтран хүүхдийн секс мөлжлөгийн эсрэг олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулж дууслаа хэмээн АНУ-ын хууль сахиулах байгууллагууд мэдээлжээ.
Энэхүү ажиллагааны үр дүнд 245 хүн баривчлагдсаны 222 нь АНУ-д, 23 нь бусад оронд, 123 хүүхэд чөлөөлөгдсөний 110-АНУ-д, 13 нь өөр орнуудад байсан аж.
Цагаачлал-гаалийн шалгалтын албаны дарга Жон Мортоны өгүүлснээр, уг ажиллагаа “Наранцэцэг” нэрээр энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 7-ны хооронд явагджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой бусад орнуудыг нэрлэхээс Мортон татгалзсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )