Крымийн Балаклавын буланд олон сая далайн мөгөөрс бий болжээ. Тэд загасчдын завийг бүрхсэн байна. Эргийн дагуу тэнгисийн ёроол харагдахааргүй тийм олон далайн мөгөөрс байгаа аж. Алсаас харахад усны мандал нимгэн мөсөөр бүрхэгдсэн мэт харагдаж байгаа гэнэ.
Эрдэмтдийн үзэж буйгаар, далайн мөгөөрсүүдийг өмнө зүгийн салхи буланд авчирсан бололтой. Салхины чиглэл өөрчлөгдөнгүүт тэднийг буцаагаад далайн гүнд аваачих аж.
Севастополийн оршин суугчид болон жуулчид энэхүү ер бусын үзэгдлийг сонирхохоор зориуд ирцгээж байна. Ялангуяа загасчид их сэтгэл хангалуун байгаа аж. Тэнгисийн алгана загас далайн мөгөөрсөнд “нугасгүй” тул загасчид шууд тавцан дээрээс барьж байгаа гэнэ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )