Чита хотод бага насны хоёр хүүхэд осгож нас барсантай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэжээ.
2012 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр, гэр бүлийн хос Шинэ жил тэмдэглэхээр бага насны хүүхдүүдээ орхин явцгаажээ. Тэдгээр дөрвөн хүүхдийн хамгийн бага нь нэг ой ч хүрээгүй байсан аж. Эцэг эх нь архи эргүүлэн алга болж, хаягдаж үлдсэн хүүхдүүд нь осгосон байна. Хоёр бяцхан хүү хөлдөж нас баран, хоёр охин нь эмнэлэгт хүргэгджээ.
Мөрдөн байцаагчид хэргийн газарт үзлэг хийн, хөршүүд болон эцэг эхийг нь асууж байцаасан байна. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийн, тухайн гэр бүлтэй холбоотой материал цуглуулжээ.
Түүнээс гадна, бага насны хүүхдүүдтэй, анхаарал татсан гэр бүлүүдтэй хангалттай ажиллаж чадаагүй хэмээн тухайн газар нутгийг хариуцсан цагдаагийн ажилтнууд зарчмын хариуцлага хүлээж магадгүй аж. Забайкалын амбан захирагч Равиль Гениатулин архи хэтрүүлэн хэрэглэдэг эцэг эхчүүдийг албадан эмчилгээнд хамруулна хэмээн мэдэгджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )