“Аэросвит”-ын дампуурлыг шүүх хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Украины “Аэросвит” нисэхкомпанийн дампуурлыг хэлэлцэх шүүхийн ажиллагаа эхэлжээ.

Шүүхийн зүгээс уг компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах ажиллагааг зохион байгуулан, арбитрын зохицуулагч Леонид Таланыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тэрээр компанийн эд хөрөнгийг данслан үнэлж, үр дүнгийн талаар 2013 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд илтгэх үүргийг хүлээсэн байна.

2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нисэх компани 4,27 тэрбум гривений өр зээлтэй байгаа аж. Өнгөрөх сард өрийн асуудлаас болж хэсэг хугацаанд Орос руу нислэг хийгдээгүй байна. Росавиация, Шереметьево буудлууд арванхоёрдугаар сарын 11-нээс “Аэросвит”-ын нислэгийг хүлээн авахаа зогсоож, дараахан нь Росавиация-тай хэл амаа ололцжээ. Шереметьево-с мэдээлснээр, Украины нисэхийн энэ компанийн тэднийд төлөх ёстой өр 165,5 сая рубль давсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top