Хүний биеийн ямар хэсэг хамгийн онцгүй вэ гэсэн асуултанд эрчүүд, бүсгүйчүүд санал нийлсэн байна.
Footner брэндээс зохион байгуулсан санал асуулгын үеэр эмэгтэйчүүдийн 60% өөрсдийн хөлийн хуруунаас ичдэг гэжээ. Зарим нь бүр үүнээс болоод зуны улиралд задгай гутал өмсдөггүй гэсэн байна.
Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар, хөлийн хуруундаа сэтгэл хангалуун бус байдал нь сексийн амьдрал, өөрийгөө үнэлэхэд нь сөргөөр нөлөөлөхүйц тийм хүчтэйгээр эмэгтэйчүүдэд илэрдэг аж.
Бүсгүйчүүдийн зүгээс эрчүүдийн хөлийг мөн л сэтгэл татам бус хэмээн дүгнэжээ. Гэхдээ тэд эрчүүдийн хөлийг бус, харин оймс, гутлыг нь илүүтэй анзаардаг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )