Ватиканы нутаг дэвсгэрт банкны картаар үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Ватиканд банкны картаар үйлчлэхээ больжээ. Иймээс жуулчид бүх үйлчилгээндээ бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлагатай болсон аж.

Британийн Times сонинд мэдээлснээр, энэхүү бяцхан вант улс Европын холбооноос гаргасан мөнгө угаахтай тэмцэх жишиг үзүүлэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж байгаагийн илрэл болгон энэхүү хязгаарлалтыг хийж байгаа юм байна.

Үүний үр дүнд нэгдүгээр сарын 1-ээс Италийн Төв банк бүх бэлэн бус төлбөрийг хаасан аж.  Тус оронд картаар хэзээ ахин үйлчилж эхлэх нь тодорхойгүй байна.

Ватикан одоогоор Италиас өөр газар бүртгэлтэй арилжааны оператор банк хайж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top