Удаан үргэлжилж буй аадар борооны улмаас Рио-де-Жанейро хот үерт автжээ.
Энэхүү мегаполис хотын олон зуун оршин суугчид толгой хоргодох орон гэргүй болцгоосон байна. Амь эрсэдсэн, бэртсэн гэмтсэн мэдээлэл цагдаад ирсээр байгаа аж.
Хотын нэлээн хэдэн хороолол үерт автан, подвал, нэгдүгээр давхрууд усаар дүүрчээ. Модод үндсээрээ мултарч унахдаа зогсоолд буй олон машиныг гэмтээсэн байна.
Хот хэзээ хэвийн амьдралд эргэж орохыг эрх баригчдын зүгээс тодорхой хэлж чадахгүй байгаа аж. Цаг уурчдын урьдчилсан мэдээгээр, ойрын хэд хоногтоо хур тунадас татрахгүй гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )