Нью-Мексико Их сургуулийн эрдэмтэд Сахарын цөлд 2,1 тэрбум жилийн настай, ангарагийн солирын чулуу олсон талаар мэдээлжээ.
NWA 7034 хэмээн нэрлэгдсэн энэхүү солирын чулууг бүтэн жилийн турш судлаад ийм дүгнэлтэнд хүрсэн байна.
320 грамм жинтэй уг чулууг Мароккогийн нутаг дэвсгэрээс нүүдэлчид олсон ба дараа нь америкийн шинжлэх ухааны төвд заржээ. Солирын чулуу бүтэц найрлагын хувьд ангараг дээр явагч “Кьюриосити” Улаан нүдэн гаригийн гадаргуугаас авсан хөрстэй адил байгаа аж.
Уг солирын чулуу насжилын хувьд хоёр дахь эртнийхт орох ба анхных нь 1984 онд Антарктидэд олдсон 4,5 тэрбум жилийн настай “Алан Хиллз” юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )