Филиппиний Манила хотын ойролцоо нэгэн согтуу эр хажуугаар өнгөрөх хүмүүс рүү гал нээн, 5 хүний амийг бүрэлгэн, 11 хүнийг шархдуулж гэмтээсэн байна.
Өнөөдөр филиппиний хэвлэлүүдэд мэдээлснээр, хохирогчдын дунд хүүхдүүд байсан аж. Уг гэмт этгээдийг цагдаагийнхан буудан хөнөөжээ.
Энэ хэрэг Манилагаас өмнө зүгт 40 км-т болсон ба Рональдо Бай хэмээх дунд эргэм насны энэ эр орон нутгийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )