Брэд Питт амьдралын хувь заяагаа албан ёсоор Анжелина Жолитой холбох итгэл найдвараа алдсаар байна. Хуримын өдөр одоо болтол тодорхойгүй хэвээр, Анжелина гэрлэх гэсэн хүслийг нь төдийлөн сайн дэмжихгүй байгаа аж. Харин хүүхдүүд нь хурим хүлээсээр байгаад залхан, эцэг эхээ ихэд яаруулж байгаа гэнэ.
Брэд Питт энэ байдалд үнэхээр шаналан “Хүүхдүүдийн зүгээс үзүүлж байгаа дарамт шахалтыг би цаашид тэвчихэд бэрх байна” хэмээн саяхан нэг ярилцлагандаа өгүүлжээ.
Олонхи бүсгүйчүүдээс ялгаатай нь, Анжелина Жоли албан ёсны гэрлэлтэд төдийлөн ач холбогдол өгдөггүй тул хүүхдүүд нь ч түүнийг яаруулж хурим хийлгэж чадахгүй байгаа аж.
Жоли, Питт нар энэ оны хавар сүй тавьсан тухайгаа зарласан билээ. Тэдний хурим шинэ он гарахаас өмнө болох сурагтай байсан ба энэ чухал үйл явдалд зориулж, өөрсдийн харшдаа их засвар хийлгэсэн байна. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй ба тэд хуримынхаа оронд хүүхдүүдтэйгээ хамт Их Британи-Франц-Камбож гэсэн чиглэлээр аялахаар болжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )