Берлускони экс-эхнэртээ сар бүр 3 сая евро төлнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Сильвио Берлускони, түүний эхнэр Вероники Ларио нарын гэр бүл салалтын процесс 3 жилийн өмнөөс эхэлжээ.

19 жилийн хамтын амьдралын дараа Вероники нөхрийнхөө “мөнхийн араар тавилтаас” залхан, салах өргөдлөө өгсөн аж. Гомдсон эхнэр нь түүнээс сар бүр 3,6 сая евро авахаар нэхэмжилсэн боловч Миланы шүүх сар бүр 3 саяыг төлж байхыг Берлусконид даалгасан байна. Харин эхнэр нь амьдарч байсан Макериод байдаг Берлусконигийн гоёмсог харш Сильвиогийн өмчлөлд үлдэхээр шүүх шийдвэрлэжээ.

Сильвио Берлусконигийн санхүүгийн байдал энэ онд 4,4 тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа аж. Ойрын хугацаанд өөрөөс нь 48 насаар дүү, 27 настай залуу амраг Кристалл Харристай гэрлэхдээ нэлээн их зарлага гаргах бололтой.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top