Сүүлийн үед Николай Басков ихэнх цагаа Анастасия Волочкова, түүний охин Ариша нартай хамт өнгөрөөн, тэдэнд бэлэг барьдаг болжээ.
Дуучин, балетчин хоёрын хайрын романы тухай цуу яриа зарим зүйлээр батлагдаж эхлэв. Балетчин бүсгүйн блог хуудсанд сарнайн баглаа барьсан тэдний зураг болон гүн утга илэрхийлсэн зурвас тавигдсан байна.
“Дөнгөж сая л дууслаа. Бүтэн оройжин Басков бид нар хаашаа аялахаар явах тухайгаа ярилцав. Чамд чин сэтгэлээсээ баярлалаа, Коля! Чи ер бусын хүн. Сарнайн үнэр мансуурмаар сайхан байна. Хэрэв бүх эрчүүд чам шиг байдаг бол энэ дэлхий хичнээн гэгээлэг, гоё байхсан бол” хэмээн Анастасия бичжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )