Европт янз бүрийн нас, хүйсний 2000 хүний дунд явуулсан судалгаагаар сүүлийн жилүүдэд хүмүүс бэлгийн харьцаанд төдийлөн их анхаарахаа больсон нь тогтоогджээ. Смартфон, планшет, нөүтбүүк болон бусад шинэ төхөөрөмжүүд бий болсноор секст зориулах цаг бараг гарахаа байсан аж.
Орчин үеийн техник хэрэгслүүдийн боломжууд хүмүүсийн сонирхлыг сексээс илүү татаж байна. Жил ирэх тусам насанд хүрэгчдийн ихэнх нь нойр, сексээ хагаслан, чөлөөт цагаа интернет сүлжээгээр тоглох, янз бүрийн зүйл уншиж, үзэж сонирхоход зориулдаг болжээ.
Ингэж мэдээллийн илүүдэлтэй орчинд, нойр, бэлгийн харьцаагаа багасган удаан байх нь янз бүрийн депресс, сэтгэцийн өвчнийг үүсгэх магадлалтайг судлаачид анхааруулж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )