Хүчирхийлэгчдийг цаазаар авахыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

Өнгөрсөн оны 16-ны өдөр согтуу залууст хүчирхийлүүлэн амиа алдсан оюутан бүсгүйн амийг нэхэж буй Энэтхэгчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Оюутан бүсгүйг хүчиндэн үхэлд хүргэсэн зургаан залууд шүүхээс албан ёсоор ял оноосон боловч эл шийтгэлийг нь хангалтгүй хэмээн үзсэн иргэд жагсаал зорион байгуулсан байна. Тэдний шаардаж байгаагаар 23-хан настай бүсгүйг тарчилгаж, улмаар үхэлд хүргэсэн залуусыг цаазаар авах ёстой хэмээж байгаа юм. Хүчингийн хэрэгт холбогдоод байгаа залуусын нэг нь 18 нас хүрээгүй байсан учраас түүний хэргийг насанд хүрээгүйчүүдийн ангилалаар шүүхээр болж ял оноогоогүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top