Италийн алдарт жүжигчин, үзэсгэлэнт Моникка Белуччийг танихгүй хүн цэнхэр гараг дээр үгүй биз. Өдгөө 49 настай алдарт жүжигчин 1964 оны наймдугаар сарын 30-нд төрсөн ч гоо үзэсгэлэнгийн хатан хаан хэвээрээ байна. Түүнийг цэнхэр гарагийн хамгийн сэтгэл татам супер модель хэмээдэг нь зүгээр ч нэг хэлсэн үг биш гэдгийг үзэсгэлэнт Моникка алхам тутамдаа баталдаг. Тэрбээр дэлхийн төгс төгөлдөр брэндүүдийн нүүр царай болсныхоо хөлсөнд хэдэн саяар тоологдох ногоон авдаг түүний ханш өдгөө ч буураагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )