Хэд хоногийн өмнө дуучин Шакираг хүүхэд төрүүллээ хэмээн шуугицгаасан. Харин дараа нь энэ мэдээ худлаа болох нь тэр. Учир нь дуучин бүсгүйн найз залуу, 25 настай хөл бөмбөгчин Жерар Пике жаахан “сахилгагүйтсэн” аж.
Испанид арванхоёрдугаар сарын 28-нд “Гэнэн сэтгэлийн өдөр” (Día de los Santos Inocentes) хэмээх манай хуучны дөрөвдүгээр сарын 1-тэй агуулга ижил баярыг тэмдэглэдэг юм байна.
Энэ өдөр хөлбөмбөгчний микроблогт “Манай хүү төрлөө! Бид маш их аз жаргалтай байна! Биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа!” гэсэн мэдээлэл тавигдсан аж. Үүнд цөөнгүй хүмүүс итгэн, зарим нь бүр дуучин, хөлбөмбөгчин хоёрт хүүтэй болсны баяр хүргэжээ. Тэдний хэн нь ч ийм чухал асуудлаар тоглоом хийнэ гэж бодоогүй байна. Харин Шакирагийн блог хуудсанд ямар ч мэдээлэл байхгүй байсан аж.
Жерар Пикегийн дараагийн мэдээлэл асуудлыг ойлгомжтой болгожээ. Тэрээр “Хүүдээ нэр өгчихсөн шүү, Гэнэн хонгор гэж. Бүгдэд нь гэнэн хонгоруудын өдрийн мэнд хүргье!” гэсэн байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )