Гуантанамогийн хоригдлуудыг шударга шүүхээр оруулахыг шаардана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

Кубын Гуантанамо Бэй дэхь АНУ-ын усан цэргийн баазад 2003 оноос эхлэн хоригдсон Йемений иргэн Хуссейн Салем Мохаммед Алмерфедийн хэргийг шүүх ажиллагаа явуулахгүй, хорьсоор байгааг Олон улсын Эмнести Интернэшнл байгууллага эсэргүүцэж байгаа аж. Холбооны шүүх түүнийг хууль бусаар хоригдсон гэж үзэж буйгаа 2010 онд  мэдэгдэж, суллах шийдвэр гаргасан ч  Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг нь няцаасан. Харин АНУ-ын Дээд шүүх хэргийг хүлээж аваагүй юм. байна.

 Тодотгоход, Хуссейн Алмерфеди нь 2001 оны 12 дугаар сард Иранд баривчлагдсан аж. Түүнийг Афганистанд байрлах АНУ-ын эрх мэдэлтнүүдэд шилжүүлэн өгсөн байна. Төдийгөөс өдийг хүртэл хоригдож буй Хуссейн Алмерфеди нь Европт илүү сайхан амьдрах боломжийг хайж Йеменийг орхиж гарсан хэмээн мэдүүлдэг ч, түүнийг Иранаас Афганистан улс руу нэвтэрч буй гадны тэмцэгч нарт тусласан хэмээн буруутгаж байгаа аж.

 Тиймээс Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллага Хуссейн Салем Мохаммед Алмерфедийг шүүх ажиллагаагүйгээр Гуантанамод үргэлжлүүлэн хорьж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлнэ үү хэмээн хүсч буйгаа өөрийн олон улс дахь салбар бүрээрээ дамжуулан илэрхийлж байгаа аж. Мэдээж үүнд Монголын Эмнести Интернэшнл байгууллага ч бий юм.

 Хуссейн Салем Мохаммед Алмерфедийг  болон Гуантанамод хоригдож байгаа бусад хоригдлуудыг олон улсын хэм хэмжээнд нийцсэн хараат бус шударга шүүхээр оруулах, цаазаар авах ял хэрэглэхгүй байх, эрүүгийн хэрэгт холбогдолгүй бол нэн даруй суллахыг шаардана уу гэсэн захидлыг АНУ-ын Ерөнхийлөгчид илгээхийг бусад хүний эрхийн байгууллагууд болоод иргэдээс хүсч буйгаа Эмнести Интернэшнл илэрхийлээд байгаа юм байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top