Баасан гаригт АНУ-ын Конгресс арваннэгдүгээр сарын 6-нд тус оронд явагдаж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийг дүнг албан ёсоор танилцуулан, Барак Обамаг ялагчаар зарласан байна. Энэ нь АНУ-ын сенат болон конгрессийн төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдаан дээр болсон аж.
Уг хуралдаан дээр баяр ёслолын байдалтайгаар 50 муж болон Колумбын холбооны тойргоос бэлтгэн баталгаажуулсан саналын дүнг уншиж сонсгосон байна. Энэхүү эцсийн баталгаажсан дүнгээр Барак Обама-332, түүний өрсөлдөгч Митт Ромни-206 санал авчээ.
Барак Обама, түүний хамтрагч Жозеф Байден нарын тангараг өргөх ёслол энэ сарын 21-ний өдөр Вашингтонд болно.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )