Гао Жишин: 48 цагийн турш миний амь нас дээсэн дөрөөн дээр байсан

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

 

Хятадын нэр хүндтэй хуульчдын нэг Гао Жишин одоо Хятадын баруун хойд хэсэгт орших Шаяа мужийн шоронд хоригдож байгаа аж. Түүнд  7 жилийн өмнө

хорлон сүйтгэх ажиллагаанд турхирсан хэргээр 3 жилийн хорих ял оноосон юм байна. Гэхдээ ялыг нь 5 жилийн хугацаатай түдгэлзүүлжээ.  Хятадын шүүх түүнийг  харихыг зөвшөөрсөн ч  эхнэр, хүүхдүүдийнх нь  хамт хууль бусаар гэрийн хорионд оруулсан юм байна. Улмаар Гао Жишинийг эрүүдэн шүүж, доромжилж байсан ба 2009 онд гэр бүлийнхэн нь байнгын дарамт шахалтаас болж Хятадыг орхисон гэдгийг Эмнести Интернэшнл байгууллагаас мэдээлж байна.

 Мөн тус байгууллагаас өгч буй мэдээллээр бол 2009 оны дугаар  сарын 4-нд цагдаа нар  Гао Жишинийг гэрээс нь авч явснаар сураггүй алга болжээ. Тэрээр нэг жилийн дараа буюу 2010 оны 3 дугаар сарын сүүлчээр түүнийг хэрхэн зовоож, эрүүдэн шүүж байсныг тодорхойлон өгүүлсэн ярилцлага өгчээ. Гао Жишин ярилцлагадаа “48 цагийн турш миний амь нас дээсэн дөрөөн дээр байсан” хэмээн  хэрхэн зодуулж байсан тухайгаа ярьжээ.

 Гэвч тэрээр ярилцлага өгсний маргаашнаас  дахин ор сураггүй болсон байна.  Харин 2011 оны 12 дугаар  сард хорин сарын дараа засгийн газрын хэвлэл мэдээлэлд түүнийг түдгэлзүүлээд байсан ялын нөхцлөө зөрчсөн тул хоригдсон гэсэн мэдээ нийтлэгдсэн аж.  Түүний гэр бүл, найз нөхөд Гао Жишиний амьд үхсэн эсэх талаар огт мэдээлэлгүй байсан бөгөөд ийм мэдээлэл гарахад ихэд цочирдсон аж.

 Тэрчлэн Эмнести Интернэшнл байгууллагын зүгээс Гао Жишинд эв санааны нэгдлээ илэрхийлэхийг уриалжээ. Түүний хоригдож байгаа шоронгийн хаягаар захидал, ил захидал бичнэ үү гэж хүсчээ. Түүний хоригдож буй шоронгийн хаягийг дор нийтэллээ.

 Gao Zhisheng

P.O. Box 15, Sub-box 16

Shaya County 842208

Xinjiang Uighur Autonomous Region

China

 Мөн Гао Жишинг яаралтай суллахыг, түүний эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг баталгаажуулахыг Хятадын Ерөнхий сайдаас шаардсан захидал илгээхийг ч хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top