Америкийн нисэх хүчний Golden Eagle компанийн гүйцэтгэдэг Миннеаполис-Нью-Йорк чиглэлийн тогтмол нислэг нисэгчийн цусанд архи илэрснээс шалтгаалан хэдэн цагаар хойшилсон байна.
Миннеаполис/Сент-Пол олон улсын нисэх буудлын төлөөлөгч Патрик Хоганы мэдээлснээр, нисэхийн аюулгүйн албанд нисэгчээс архи үнэртээд байна гэсэн мэдээлэл ирэнгүүт цагдаа нар нисэхээр бэлдэж байсан онгоцонд орж нисэгчийг алкоголь тодорхойлох тест шалгалтанд оруулсан аж.
Ингээд үр дүн нь эерэг гаран, түүнийг нислэгээс буулган баривчилж, цусан дахь архины найрлагыг нарийвчлан тодруулахаар авч явжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )