Францын кино урлагийн домогт жүжигчин, амьтан хамгаалах талаар алдартай Брижит Бардо “Нис-матен” сонинд ярилцлага өгөхдөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин амьтан хамгааллын талаар Францын аль ч ерөнхийлөгчөөс илүүг хийсэн хэмээн дурджээ.
Өмнө нь жүжигчин эмэгтэй Лионы циркт байгаа сүрьегээр өвчилсөн хоёр заанд тусламж үзүүлэхгүй бол оросын иргэншил авах талаар өргөдөл гаргах болно хэмээн Францын ерөнхийлөгч болон засгийн газарт тулган шаардсан аж.
Баасан гаригт Фонд Бардо түүний энэ талаарх мэдэгдлийг тараажээ. Энэ мэдэгдэлдээ, хэрэв Бэби, Непал хэмээх хоёр заанд туслахгүй, ичгүүртэйгээр тэднийг алахад хүрвэл, энэхүү амьтдын оршуулгын газар болсон орноос даруй холдож, оросын иргэн болно хэмээн амласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )