Венесуэлийн удирдагчаар ахин сонгогдсон Уго Чавесын тангараг өргөх ёслол энэ сарын 10-ний өдөр болохоор тогтсон байсныг хойшлууллаа хэмээн тус улсын дэд Ерөнхийлөгч Николас Мадуро албан ёсоор мэдэгджээ. Түүний өгүүлснээр, энэхүү ёслолын ажиллагааны шинэ хугацааг шаардлагатай гэж үзвэл Дээд шүүхээс тогтоох болно гэсэн байна.
Мадуро телевизээр үг хэлэхдээ, одоогийн байдлаар Кубад эмнэлэгт хэвтэж байгаа Уго Чавесыг “байнгын алга болох” гэсэн ойлголтонд хамруулах боломжгүй юм хэмээн онцлон тэмдэглэжээ. Венесуэлийн Үндсэн хуульд зааснаар, хэрэв төрийн тэргүүнээр сонгогдсон хүн тангараг өргөх ёслол гүйцэтгэлгүй 30 хоновол түүнийг “байнгын алга болсонд” тооцож дахин шинэ сонгууль зохион байгуулна гэж байдаг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )