Беларусийн Хүний эрхийн Виасна төвийн дарга, хүний эрхийг хамгаалагч, нэр хүндтэй эрхэм Алес Байлиацки 2011 оны 8 дугаар сарын 4-нд баривчлагдан арваннэгдүгээр сарын 24-нд 4 жил хагас хоригдох ялаар шийтгүүлжээ. Эмнести Интернэшнлийн мэдээлж буйгаар энэ нь түүний хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг нь зогсоох гэсэн оролдлого бөгөөд Алес Байлиацки бол үзэл санааны хоригдол мөн гэсэн байна.
Тэрээр Беларусь дахь хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихээр Польш, Литва улс дахь өөрийн банкны дансаа хэрэглэснийхээ төлөө хоригджээ. Беларусийн эрх баригчид 2003 оноос хойш хүний эрхийн Виасна төвийг бүртгэхээс татгалзсан тул тус байгууллагыг Беларусьт банкны данс нээхийг хориглосон байж. Харин Алес Байлиацки үйл ажиллагаагаа явуулахын тулд хөрш зэргэлдээ улсын банкинд данс нээсэн нь түүнийг ийн хоригдол болгох шалтгаан болжээ.
Мөн Алес Байлиацкиг шүүх ажиллагаа шударга бус болсон ба зарим нэг нотлох баримтууд нэргүй, баталгаагүй мэдээлэл байсан байна. Зарим гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт холбогдолгүй, Алес Байлиацкийн хүний эрхийн үйл ажиллагаа ба гэрчүүдийн өөрсөдтэй нь холбоотой мэдээлэл байсан хэмээн Эмнести Интернэшнл үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )