Токио хотноо болсон загасны дуудлага худалдаан дээр Аомори арлаас барьсан 222 кг жинтэй цэнхэр туна загас урьд өмнө сонсогдоогүй өндөр үнээр зарагджээ. Энэхүү том загас 155,4 сая иен буюу 1,75 сая доллар хүрсэн байна.
Энэ удаагийн ийм төрлийн арилжаа урьд тогтоосон амжилтыг хоёр дахин нугалж эвдсэн аж. Өнгөрөх онд яг энэ дуудлага худалдаагаар саяынхаас бараг 10 кг-аар илүү жинтэй цэнхэр тунаг 56,49 сая иен буюу 736 мянган доллараар зарж байжээ.
Эдгээр том хэмжээний цэнхэр туна загасны төлөө ихэвчлэн Токиогийн баячууд өрсөлддөг ба зарим үед гадаадынхан оролцдог юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )