Австралийн өмнөд районуудад ноёрхсон хэт хуурай, халуун цаг агаарын улмаас уг тивийн эргээс зүүн өмнө зүгт 240 км газарт байрладаг Тасманы арал дээр том хэмжээний түймэр гарчээ.
Энэхүү 30 км үргэлжилсэн түймрийн галд Даналли, Конноллис-Марш суурингуудын оршин суугчдын байшингийн гуравны нэг нь өртсөн байна. Түлэгдсэн, шархадсан тухай мэдээлэл байхгүй байгаа хэдий ч олон мянган хүмүүс орон гэрээ орхин, галаас зугатаж, өөр хот руу явцгааж байгаа аж.
Орон нутгийн гал унтраагчид хичээнгүйлэн ажиллаж байгаа ч байдлыг хяналтандаа авч чадахгүй байна.
Баасан гаригт Тасманы том хот Хобартэд цельсийн нэмэх 41,8 градус халуун байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )