Чоно устгах аян зарлав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 06

ОХУ-ын Якут улсын тэргүүн Егор Борисов онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ. Онц байдал зарлах болсны учир нь тус улсад сүүлийн жилүүдэд чонын тоо толгой эрс өссөн төдийгүй суурин газарт ойртож гэрийн тэжээмэл амьтдад халдаж эхэлсэн байна. Тиймээс энэ сарын 15-наас эхлэн чоно устгах аян зарлаж анчдын баг бүрдүүлэхийг үүрэгджээ. Бүтэн жилийн турш хамгийн олон чоно агнасан анчинд мөнгөн шагнал олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top